ШИЛЖИЛТИЙН НАСНЫ АСУУДЛУУД

ШИЛЖИЛТИЙН НАСНЫ АСУУДЛУУД

ЗӨВЛӨГӨӨ, 13-ААС ДЭЭШ НАСНЫХАНД

БАТГА ГАРАХААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Батганаас урьдчилан сэргийлэх төгс арга байхгүй ч доор дурьдсан энгийн зөвлөгөөнүүдийг өдөр тутамдаа хэвшүүлээрэй.
А. Нүүрээ тогтмол цэвэрлэж нүүрний арьсны үхэжсэн эд эс, гаднын бохирдол зэргийг арилгаж байх хэрэгтэй бөгөөд энэ үедээ зориулалтын арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж байх нь илүү үр дүнтэй.
– Унтахынхаа өмнө угаа: Орой гэртээ орж ирэхдээ будгаа арилгахын тулд нүүрээ угаачихаад л, шөнө нь тэр чигтээ унтчихдаг уу? Гэрт байх хугацаанд чинь ч бас зурагт, компьютерийн туяа, тоосжилтууд арьсны чинь нүхийг бөглөж, бохирдуулдаг. Тиймээс унтахынхаа өмнө нүүрээ заавал тохирсон зөөлөн бүтээгдэхүүнээр угаагаарай. Шөнийн турш арьс чинь “идэвхтэй ажилласан” хэвээрээ байдаг учраас, өглөө босоод ч дахин угаагаарай.
– Долоо хоног бүр “шинэ” арьс: Гуужуулагчийг долоо хоногт 1 – 2 удаа тогтмол хэрэглэснээр арьс чинь цаанаасаа цэвэрхэн, өнгөлөг харагдана. Үхэжсэн арьс нь царайг илүү хөгшин, баргар харагдуулах давхрагыг бий болгодог. Гэхдээ батгатай арьсыг гуужуулахдаа зөөлөн, болгоомжтой байхгүй бол илүү үрэвсүүлж мэднэ. Овъёос, үр тарианы найрлагатай гуужуулагч байвал зохино, харин чулуу болон далайн давсны найрлаганаас татгалз. Мөн гуужуулагч нь хар батгатай тэмцэхэд чинь тусалж, нүхийг агшаана.
– Тослог хоолноос татгалз: Цайндаа чихэр хийж уух, кофе болон бүхий л каффейнтай ундаанаас зайлсхийх нь дээр. Мөн боловсруулсан элсэн чихэр, тослог халуун ногоотой хоол нь товчхондоо “хоосон калори” бөгөөд түрхэн зуур сэргээх боловч, дараа нь сэтгэл санааны хувьд доод түвшинд аваачдаг.  Дээр дурдсан хүнснүүд бүгд биеийн эрдэс бодисыг үгүй хийж, хорт бодисуудыг арьсан дээр түрж гаргадаг. Тэр бол батга!
– Сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг тохируулах: Шанаа, эрүүний хэсгээр гардаг батга нь сүүн бүтээгдэхүүнүүдийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарах магадлал өндөр. Бяслаг, сүү, тараг, мөхөөлдөснийхээ хэрэглээг зөв зохицуулах.
– Хүчиллэг хоолноос татгалзах: Хэрэв чиний хацар хавиар батгашил ихтэй бол чи хэт их хүчиллэг хоол хэрэглэж байна гэсэн үг. Жүржийн шүүс, жүрж, нимбэг, улаан лооль, шпагеттиний соусаа цэснээсээ хасах хэрэгтэй.
– Хангалттай шингэн уу: Ус, жимсний шүүс, ургамлын гаралтай цай нь биен дэх бохирдол, хортой бодисыг хөөж гаргадаг. Мөн чийгшил сайтай арьс хэзээд эрүүл харагддаг.
– Химийн бүтээгдэхүүнд бүү найд: Антибиотик, химийн гаралтай цэвэрлэгч зэргийн найрлага нь арьсыг чинь түрхэн зуур цэвэрхэн болгож болох ч, биеийн чинь эд эс, бүх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж алсдаа арьс чинь эвдрэх шалтгаан болдог. Мөн ийм төрлийн бүтээгдэхүүнүүд нь арьсыг бүхэлд нь хуурайшуулах болон үндсэн шинж чанарыг алдагдуулдаг.
– Гоо сайхны бүтээгдэхүүнээ болгоомжтой сонго: Арьсан дээрээ түрхдэг бүх бүтээгдэхүүнээ усан суурьтай, эсхүл тосны найрлагагүй эсэхийг нь шалга. “Noncomedogenic”, “nonacnegenic” гэсэн бичигтэйг сонговол найдвартай.
– Арьсаа нарнаас хамгаал: Наранд удаан алхахаар батга арилж байгаа юм шиг санагдах нь бий. Гэхдээ тэр нь түр зуурынх нь байдаг. Харин ч нарны туяа нь арьсыг илүү тослог ялгаруулахад тусалж өдөөдөг учраас, батгыг чинь улам ихэсгэх хандлагатай.

About Author

Related posts

Give a comment