ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАС 108 ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын хувьд Хүүхдийн Төлөө Үндэсний газрааc Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг 2005 онд “Дотно утас 1979” нэртэйгээр анх нээн ажиллуулж эхэлсэн. 2006 онд Олон улсын Хүүхдийн Тусламжийн утасны сүлжээ /Child Helpline International/- д элсэн орж, 2008 онд гишүүнчлэлийн статустай болсон.

2014 онд “Дотно Утас 1979”-ийн судалгаа, хэрэгцээнд тулгаарлан Хүүхдийн тусламжийн 108 утас нэртэйгээр Монгол улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлэхээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Хүүхдийн эрхийн үндсэн зарчмын дагуу хүүхэд бүр аюулгүй тайван, хүчирхийлэлгүй орчинд амьдрах эрхийг хангах механизмыг бүрдүүлэх зорилго бүхий цогц бодлогын хүрээнд
- Хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах,
- Хүүхдийн санаа бодлыг сонсох,
- Тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх,
- Хүүхдийг хөгжүүлэх,
- Хүүхдийн оролцоог хангахад чиглэсэн үйлчилгээний нэгдэл бий болгох үндсэн зорилготой байгуулагдсан.
Монгол улсад үндэсний хэмжээнд нэг утас ажиллах ба Хүүхдийн тусламжийн утас нь 24 цагийн турш үнэ төлбөргүйгээр Монгол улсын өнцөг булан бүрээс 0-18 насны хүүхдийн хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн тухай мэдээлэл хүлээн авч, тухайн орон нутаг, байгууллагын мэргэжлийн үйлчилгээнд холбон зуучлах, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээнд холбон зуучлах, нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн мэдээллийг хүргэх, хүүхдийн дуу хоолойг сонсон хүүхэд хамгааллын асуудлаар шийдвэр гаргахад болон хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцоог хангах, оролцоонд тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалалд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.