108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв

Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг татан буулган Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нэгтгэн “108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв” болгон өөрчлөн зохион байгуулагдав.
Зорилго
108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв нь хүүхдийн эрхийн зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авч харьяаллын дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах, шуурхай тусламжийн үйлчилгээг үзүүлж, хүүхдийн санаа бодлыг сонсож, анхан шатны нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллээр тогтмол хангах, утсанд ирсэн дуудлага мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийж, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх, түр хамгаалан байрлуулах үйлчилгээний чанар, хүртээмжид дүн шинжилгээ хийж, хохирогч хүүхэд дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх болон хуульд заасан эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхэд оршино.
Чиг үүрэг
108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв нь хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн санал бодлыг сонсох, зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаарх мэдээ, мэдээллийг 24 цагаар, үнэ төлбөргүй хүлээн авах, хүүхэд хамгааллын шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, холбогдох байгууллагад холбон зуучлах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага мөн.
Дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний албаны үйл ажиллагаа, чиглэл
- Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт утас, фейсбүүк чат, мессежээр хүүхдийн талаарх мэдээ мэдээллийг хүлээн авч, зөвлөгөө өгөх, хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх
- Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаарх мэдээллийг хүлээн авч бүртгэн, цагдаагийн байгууллага болон аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн, хөгжил хамгааллын газар/хэлтэст холбон зуучилж, эрсдэл нөхцөлд буй хүүхдэд хүүхэд хамгааллын шуурхай тусламжийн үйлчилгээг үзүүлж, эрсдэлийн үнэлгээнд (цагдаагийн аюулын зэргийн үнэлгээ, илтгэх хуудас, эрүүл мэндийн хуудас, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл дээр) тулгуурлан түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд холбон зуучлах
- Статистик тоон үзүүлэлт бүхий хүүхдийн талаарх зөвлөгөө, мэдээлэл, хүүхэд хамгааллын үйлчилгээний бүртгэлийг хянах, мэдээллийн сан бүрдүүлэх
Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний албаны үйл ажиллагаа, чиглэл
- Түр хамгаалах байр нь хохирогчид хийсэн аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээ, цагдаагийн илтгэх хуудас, эмнэлгийн анхан шатны үзлэгийн хуудсанд суурилж хохирогч, түүний гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах
- Түр хамгаалах байранд үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээг цогцоор үзүүлэх, шаардлагатай тохиолдолд эрүүл мэнд, нийгмийн халамжийн байгууллагад холбон зуучлах, эргэн нийгэмшүүлэх хөтөлбөрт хамруулах, хяналт тавих
- Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж, гэр бүлд эргэн нэгтгэж, халамж асрамжийн төвд холбон зуучилж хяналт тавих
Бүтэц, зохион байгуулалт:
108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв нь 3 алба, 43 хүний бүтэц оронтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Захиргаа, хүний нөөц, санхүүгийн алба-6
- Дуудлага мэдээлэл, шуурхай тусламж үйлчилгээний ахлах ажилтан-1
- Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний ахлах ажилтан-1
- Урьдчилан сэргийлэх үйлчилгээ, цахим хөгжүүлэлт хариуцсан ажилтан-1
- Нягтлан-1
- Нярав-1
- Архив бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтан-1
Дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба-24
- Ахлах нийгмийн ажилтан-4
- Зөвлөгч нийгмийн ажилтан-8
- Зөвлөгч сэтгэл зүйч-8
- Шуурхай дуудлагын жолооч-4
Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний алба- 12
- Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний нийгмийн ажилтан-1
- Сэтгэл зүйч-1
- Нийгмийн ажилтан-4
- Туслах ажилтан-3
- Тогооч-2
- Үйлчлэгч-1