МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАСНЫ ТҮҮХЭН ХӨГЖИЛ

Монгол улсын хувьд Хүүхдийн Төлөө Үндэсний газрааc Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг 2005 онд “Дотно утас 1979” нэртэйгээр анх нээн ажиллуулж эхэлсэн. 2006 онд Олон улсын Хүүхдийн Тусламжийн утасны сүлжээ /Child Helpline International/- д элсэн орж, 2008 онд гишүүнчлэлийн статустай болсон.

2014 онд “Дотно Утас 1979”-ийн судалгаа, хэрэгцээнд тулгаарлан Хүүхдийн тусламжийн 108 утас нэртэйгээр Монгол улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлэхээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Хүүхдийн эрхийн үндсэн зарчмын дагуу хүүхэд бүраюулгүй тайван, хүчирхийлэлгүй орчинд амьдрах эрхийг хангах механизмыг бүрдүүлэх зорилго бүхий цогц бодлогын хүрээнд
- Хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах,
- Хүүхдийн санаа бодлыг сонсох,
- Тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх,
- Хүүхдийг хөгжүүлэх,
- Хүүхдийн оролцоог хангахад чиглэсэн үйлчилгээний нэгдэл бий болгох үндсэн зорилготой байгуулагдсан.
Монгол улсад үндэсний хэмжээнд нэг утас ажиллах ба Хүүхдийн тусламжийн утас нь 24 цагийн турш үнэ төлбөргүйгээр Монгол улсын өнцөг булан бүрээс 0-18 насны хүүхдийн хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн тухай мэдээлэл хүлээн авч, тухайн орон нутаг, байгууллагын мэргэжлийн үйлчилгээнд холбон зуучлах, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээнд холбон зуучлах, нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн мэдээллийг хүргэх, хүүхдийн дуу хоолойг сонсон хүүхэд хамгааллын асуудлаар шийдвэр гаргахад болон хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцоог хангах, оролцоонд тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалалд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улс 2022 оны байдлаар нийт хүн амын 40 орчим хувийг хүүхэд, багачууд эзэлж байгаа бөгөөд 1316054 хүүхэд байна. Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцын 1 дүгээр зүйлд 18 нас хүртэлх хүнийг хүүхэд гэнэ гэж заасан байдаг. Насанд хүрээгүй хүүхдийн хувьд нас, бие, сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшөөгүй, өөрийгөө хамгаалах дадал чадварыг бүрэн эзэмшээгүй байдаг гэж үздэг.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн цар хүрээ нь хүүхэд хамгааллын тогтолцооны хамгийн том бүрэлдэхүүн хэсгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшингөөс үл хамааран аливаа улс орон өөрсдийн ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудаа тусалж дэмжих, тэдэнд мэдээлэл зөвлөгөө өгч үйлчлэх, хүүхдийг сонсох, хүүхэд үзэл бодлоо илэрхийлэх, оролцох боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний эрхийг хамгаалах, шаардлагатай тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлж байна.
Хүүхдийн тусламжийн утас нь хүүхэд хамгааллын тогтолцоонд орчин үеийн мэдээллийн технологийн ололт, давуу талд түшиглэн үйлчилгээ үзүүлдгээрээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын хамгийн шинэлэг, онцлог бүхий үйлчилгээ юм. Хүүхдийн эрхийг хамгаалахад бусад улс орны сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлснээр Хүүхдийн тусламжийн утасны олон улсын байгууллагад /Child Helpline international-CHI/ 2006 онд жинхэнэ гишүүнээр нэгдэж албан ёсны гишүүний статустай болсон.
Хүүхдийн тусламжийн 108 утасны төв маань 2014 онд Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний байгууллага болох хүртэл дараах хөгжлийн үе шатыг туулсан байна.
- 1998 он: Анх Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэд “Итгэлийн утас” 326269 утсыг ажиллуулж эхэлсэн.
- 1998 он: Шинэчлэгдэж “Өсвөр үе ирээдүй төв” төрийн бус байгууллага “Итгэлтэй утас” 312151 утсыг ажиллуулж хүүхэд, өсвөр үеийнхэнд зөвлөгөө мэдээлэл өгч байлаа.
- 2001 он: Анх удаа төрийн байгууллагын дэргэд “Хүүхдийн утас 1615” утас ажилласан.
- 2004 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар Тайван-ий Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр “Найз 1979” утсыг ажиллуулж хүүхдийн эрх, хамгааллын дуудлага хүлээн авч шилжүүлэх, холбон зуучлах үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
- 2006 он: “Найз 1979” утас Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ /Child Helpline international-CHI/ -ний жинхэнэ гишүүнээр элсэж Жил бүрийн 5 дугаар сарын 17-ны өдрийг “Хүүхдийн тусламжийн утасны өдөр” болгон тэмдэглэж, сурталчилж байна.
- 2014 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл /МУ-ын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг/ -ийн 2014 оны “Хүүхдийн тусламжийн утасны шинэтгэлийг дэмжих тухай” 01 дүгээр тогтоол гарч Хүүхдийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хүүхдийн утасны орох дуудлагыг үнэ төлбөргүй болгох харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан.
- 2014 оны 5 дугаар сард Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком ХХК, Дэлхийн Зөн Монгол ОУБ Хүүхдийн тусламжийн утсыг 108 дугаартай ажиллуулахаар 2014-2017 онд 3 жил хамтран ажиллахаар Санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын түншлэлийн хүрээнд тус тусын үүргээ биелүүлсэн байна. Хамтын ажиллагааны үр дүнд 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 108 дугаарын утас 24 цагийн үйл ажиллагаагаа эхлэн Хүүхдийн төлөө сангаас санхүүжих болсон байна.
- Хүүхдийн тусламжийн 108 утасны төв нь төрийн үйлчилгээний байгууллага болж өргөсжсөнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд 2016 оны А/288, 2017 оны А/165 дугаарын шийдвэрээр “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дүрэм, зохион байгуулалт, орон тоог баталсан нь өнөөг хүртэл мөрдөгдөж байна.
2021 он: Хүүхдийн тусламжийн утасны программын 3 дахь шатны шинэчлэл хийгдэж мессеж, чат үйлчилгээг нэвтрүүллээ. Тус шинэ үйлчилгээг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр улс орон даяар албан ёсоор эхлүүлсэн юм. Монгол Улсын Засгийн газраас 2017 онд “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 270 дугаар тогтоолоор батлагдаж тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2018 оны A/27, 47, 35 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төлөвлөгөө батлах тухай” буюу Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан.