Олон Улсын Хүүхдийн тусламжийн утасны үүсэл хөгжил, түүх

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАСНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ТҮҮХ

img

Хүүхдийн тусламжийн утас олон улсын байгууллага нь 2003 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр хүүхдийн төлөө тэмцэж, тэдний дуу хоолойг өсгөж буй дэлхийн хамгийн том олон улсын хамтын нийгэмлэгийн нэг юм . Бидний тухай хэдэн хөгжилтэй баримтууд энд байна.

Өнөөдөр дэлхийн хэмжээнд 168 орны 173 хүүхдийн тусламжийн утас үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийн тусламжийн утсыг Олон улсад Hotline  буюу Халуун шугам, Helpline  буюу Тусламжийн шугам, Childline буюу Хүүхдийн тусламжийн утас гэж нэрлэдэг.

Хүүхдийн тусламжийн утасны түүхэн хөгжил нь 1990-ээд оны эхнээс  Энэтхэгийн гудамжны хүүхдүүдтэй ажилладаг нийгмийн ажилтан Жиру Баллимор гудамжны хүүхдүүдэд өөрийн утасны дугаарыг өгч, ямар нэгэн тусламж шаардлагатай үедээ ярихыг хүссэнээр эхэлсэн.Жиру тухайн үед гудамжны хүүхдүүдэд хэн нэгэн хүнтэй ярилцах, хэн нэгний тусламж дэмжлэг хэрэгтэй байгааг ухаалгаар харсан. Тэрээр Энэтхэгт үнэ төлбөргүй, хүүхдийн тусламжийн утсыг анх үүсгэн байгуулсан ба  утасны дата мэдээлэл нь Энэтхэгийн хүүхэд хамгааллын бодлогыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсний зэрэгцээ хүүхэд хамгааллын төвийг үүсгэн байгуулахад нөлөөлсөн юм.

Энэтхэгт Хүүхдийн тусламжийн утас амжилттай хэрэгжсний дараа Жиру дэлхий дахинд хүүхдийн тусламжийн утсыг хөгжүүлэхээр төлөвлөсөн ба үндсэн 2 шалтгаан байсан.

  1. Хүүхдүүд үүнийг хүсч байсан.
  2. Бусад улс орнуудад Хүүхдийн тусламжийн утсыг өөрсдийн улсад нэвтрүүлэх хүсэлтэй байсан юм.

Жиругийн хувьд Энэтхэгийн хүүхдийн тусламжийн утсыг өргөжүүлэхийн хамт техник технологийн дэвшлийг ашиглан Дэлхийн хүүхдийн тусламжийн утасны сүлжээг байгуулах алсын хараатай байсан.

2001 онд Энэтхэгийн Пунад болсон Хүүхдийн тусламжийн утасны Олон улсын чуулга уулзалтанд Хүүхдийн тусламжийн утасны хэрэгцээ, шаардлага болон хүүхдийн тусламжийн утсыг шинээр нэвтрүүлж байгаа улс орнуудад дэмжлэг үзүүлэх талаар гишүүн орнууд хэлэлцсэн.2003 онд Амстердамд болсон Олон улсын хуралд энэ асуудлыг дахин авч үзсэн юм. Энэ хуралд дэлхийн өнцөг булан бүрээс 49  хүүхдийн тусламжийн утас оролцсон байна. Мөн Европын  хүүхдийн тусламжийн утасны сүлжээ байгууллага болон хүүхдийн тусламжийн утсыг байгуулахыг хүсч буй Европын орнууд оролцсон. Үүгээрээ хүүхдийн  тусламжийн утасны дэлхийн сүлжээг бий болгох боломжийг бүрдүүлсэн юм. Ингэснээр Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ буюу Child Helpline  International \CHI\ -г 2003 онд албан ёсоор байгуулж, Амстердамд Хүүхдийн тусламжийн утасны сүлжээний төв байгууллага байрлах болсон. Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ нь хүүхдийн тусламжийн утас байхгүй бусад улс орнуудад тусламжийн утас бий болгох, утасны сүлжээнд нэгдсэн улс орнуудын утасны үйлчилгээг сайжруулах, мөн хүчирхийллийг илрүүлэх тал дээр үндэсний болон Олон Улсын хэмжээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.Өнөөдөр Хүүхдийн тусламжийн утасны сүлжээнд 168  орон гишүүнээр элсэж, ойролцоогоор 126  сая дуудлага хүлээн аваад байна. Үүний зөвхөн 41 сая нь нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ авсан ба үлдсэн 85 сая нь зорилтот бус дуудлага буюу чимээгүй, тоглосон, тасарсан, андуурсан дуудлага байсан байна. Холбогдсон бүс нутгаар нь авч үзвэл 46% нь Европын холбооны улс, 31% нь Ази, Номхон Далайн орнууд, 14% нь Африк, 7% нь Америк Карибын Тэнгисийн орнууд, 2% нь Дундад Азиас утсанд холбогдсон.  Ихэвчлэн 10-18 насны хүүхдүүд утсаар холбогдож байсан ба мөн  online chat, messenger, message-ээр тусламж авахыг хүссэн дуудлагууд ч багагүй хувийг эзэлдэг байна. Ажиглалтаар Хүүхдийн Тусламжийн утасны зөвлөгчид итгэсний үндсэн дээр хүчирхийлэл, тэдгээрийн тохиолдлуудын талаар илүү нээлттэй мэдээлэх болсон. 17% нь үе тэнгийнхний харилцаа, 17% нь хүчирхийлэл болон дарамт шахалт, 16% нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, 15% нь гэр бүлийн харилцааны талаар ихэвчлэн холбогддог байна. Ихэнх хүчирхийллийн тохиолдлууд нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн байдаг. 5 тохиолдол тутмын нэг нь бэлгийн хүчирхийллийн дуудлага байдаг байна.

Австрали улс энэхүү байгууллагын сүлжээнд нэгдэж, үндэсний болон бүс, нутгийн хэмжээнд 500- аад тусламжийн утас сэтгэцийн эрүүл мэнд болон халамж үйлчилгээний чиглэлээр ашигладаг байна.[1] Ийнхүү хүүхдийн тусламжийн үйлчилгээг Австрали улсад өргөнөөр ашиглаж  эхэлсэн байна.[2]

Олон Улсын Харилцаа Холбооны хороо \International Telecommunication Union ITU\-той байгуулсан санамж бичигт хүүхэд цээжлэхэд хялбар, хамгийн богино 3  оронтой дугаарыг тараах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар Франц, Австри, Швейцар, Филиппин зэрэг орнуудад 3  оронтой дугаарыг ашиглаж байна.

Хүүхдийн утсыг дэмжих төв /CHILDLINE SUPPPORT CENTRE/Японы нийт 70 гаруй хүүхдийн утсыг зохицуулалтаар хангадаг. Хүүхдийн тусламжийн утас нь үнэ төлбөргүй, 7 хоногийн 24  цагаар, дэмжих төв дээр 5-6 ажилтан ажилладаг. Жилд дунджаар 200000 дуудлага хүлээн авдаг. Японы 3 том үүрэн телефоны компаниас санхүүждэг.

Непал улс 1998  оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн хамгааллын яам, харилцаа холбооны байгууллагуудын дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй 1098 дугаарыг ашигладаг. Хүүхдийн тусламжийн утас нь Непалын Катманду, Биратнигар, Покарра, Хитаоду зэрэг хотуудад ижил 1098 дугаараар дуудлага хүлээн авдаг. Цаашид улсын бусад муж газруудад хүүхдийн утсыг ажилллуулахаар төлөвлөж байна.

Шинэ Зеландад Хүүхдийн тусламжийн утас Засгийн газартай гэрээ байгуулан хамтран ажилладаг. Сардаа 500  дуудлага, 20000  текст мессеж хүлээн авдаг. Текст мессежний дугаар 234  юм. Дуудлага хүлээн авдаг дугаар нь энгийн олон оронтой дугаар байдаг.

Хонг –Конг нь нийт 7 сая хүн амтай. Маш олон хүүхдийн тусламжийн утас ажилладаг ба өрсөлдөөн ихтэй. Төрийн бус байгууллага хүхдийн утсыг ажиллуулдаг. Засгийн газраас ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Зарим оронд хүүхэд багачуудын дунд аль хэдийнэ танил болж, өргөн хүрээг хамран олон талт үйлчилгээг үзүүлэх болсноор хүүхдийн утсанд хөрөнгө нөөц бий болгох   ажил дээр анхаарлаа хандуулж байна. Тухайлбал: тоглолт зохион байгуулах, хандивын хайрцаг, дугтуй, зоос цуглуулах, лааз зэргийг олон нийтийн газарт ажиллуулан өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан мөнгөн хуримтлал үүсгэдэг байна.

1961 онд Солонгос улсад “Хүүхдийг хамгаалах нийгэмлэг” байгуулагдсан.2001 оноос хойш хүүхэд хамгааллын хуулийг нягталж, үзсэний үндсэн дээр хүүхэд хамгааллын чиглэлээр дорвитой арга хэмжээ авч эхэлсэн байна.2001 онд ЭМЯ-ны харъяа “Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний агентлагийг байгуулсан бөгөд энэхүү байгууллага нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд болон тэдний гэр бүлийнхэнд нийгмийн ажлын үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран явуулдаг байна.