ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХЭД ҮРЧЛЭН АВАХ ТУХАЙ ҮРЧЛЭЛТИЙН ТАЛААР

ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХЭД ҮРЧЛЭН АВАХ ТУХАЙ ҮРЧЛЭЛТИЙН ТАЛААР

ЗӨВЛӨГӨӨ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай үрчлэлтийн талаар

1.       Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны үрчлэлтийн асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд гаргана.

2.       Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан эцэг, эхийн материалыг магадлан шалгаж, судалгаанд орсон хүүхдийг зуучлагч байгууллагаар дамжуулж санал болгон, үрчлэн авах хүсэлт гаргасан эцэг, эх зөвшөөрсөн тохиолдолд саналаа Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт холбогдох материалын хамт ирүүлнэ.

3.       Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны саналыг үндэслэн 30 хоногийн дотор эцэг, эх, зуучлагч байгууллагын төлөөлөлтэй ярилцлага хийж, ярилцлагын дүгнэлтийг үндэслэн Удирдлагын зөвлөлийн хурлаар хүүхэд үрчлүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

4.       Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах зөвшөөрөл авсан гадаадын иргэн, зуучлагч байгууллагатай 3 талт гэрээ байгуулж уг гэрээгээр үрчлэгдсэний дараах хяналтыг хэрэгжүүлнэ.

Бүрдүүлэх бичиг баримт: 

1. Хүүхэд үрчлэн авах тухай /гэр бүлтэй бол хамтран гаргасан/ өргөдөл, түүний албан ёсны орчуулга

2. Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар;
3. Өөрийн болон гэр бүлийн 2 үеийн намтар, гэр бүлийн судалгаа, гэрэл зураг;

4. Байнга оршин суугаа газрын тодорхойлолт

5. Санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын тодорхойлолт;

6. Хүүхэд үрчлэн авахад харшлах нөхцөл байхгүй тухай цагдаа, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын тодорхойлолт;

7. Гадаадын харьяат хүүхэд үрчлүүлэхийг болон түүнийг өөрийн улсад нэвтрэн орох, байнга оршин суухыг зөвшөөрсөн үрчлэгчийн харьяалах улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл.

Тавигдах шаардлага:

  • Гэрээний дагуу зуучлагч байгууллага нь хүүхдийн хөгжлийн талаарх тайланг /монгол хэл дээр орчуулсан байх/ ИХШХЕГ-т ирүүлэх;
  • Эдгээр баримт бичгийг үрчлэгчийн харьяалах улсын холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтан гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулсан байна.

 Эх сурвалж: www. immigration.gov.mn

About Author

Related posts

Give a comment