ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТАС МЕССЕЖ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛЛОО

ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТАС МЕССЕЖ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛЛОО

12 хүртэлх насныханд
2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ нь зөвхөн дуудлага хэлбэрээр буюу Call үйлчилгээ үзүүлдэг байсан бол дуудлагын бүртгэлийн программ шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад анх удаа хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд тусгай дугаарт буюу 108 утсанд “MESSAGE” хүлээн авах, илгээх үйлчилгээг нэвтрүүлж байна.
Мессеж үйлчилгээгээр үнэ төлбөргүй хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхөд Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг үүрэг телефоны бүх дугаараас хандах техникийн боломжийг бүрдүүлж хамтран ажиллахаар Монголын оператор компаниудын төлөөллүүд удирдлагууд, төлөөлөл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Дээрх үйлчилгээг нэвтрүүлснээр хүүхдийн далд хэлбэрийн хүчирхийллийг илрүүлэх, хүүхдийн дуу хоолойг сонсох, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, зөвлөгөө авах сувгуудыг олшруулах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь үндэсний хэмжээнд хүүхдэд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээг үзүүлдэг.
Тус утас нь дэлхийн 166 орны 139 улс нэгдсэн Child Helpline International-д /Хүүхдийн тусламжийн утасны олон улсын байгууллага/ 2006 онд “Найз” 1979 утас байхдаа албан ёсоор жинхэнэ гишүүнээр элссэн байна.
Мессеж үйлчилгээг нэвтрүүлсэн нь хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд Азид төдийгүй дэлхийд тусгай дугаарын мессеж үйлчилгээг нэвтрүүлсэн цөөн орнуудын нэг болж байгаараа онцлог юм.

About Author

Related posts

НИЙГМИЙН АСУУДЛЫГ ОНОШЛОГЧ – ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАС “108”

Өнөөдөр “Олон улсын Хүүхдийн Тусламжийн Утасны өдөр” тохиож байна. Дэлхийн хэмжээнд 168 орны 173 орчим хүүхдийн тусламжийн утас үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд уг тусламжийн утсыг олон улсад hotline буюу халуун шугам, helpline буюу тусламжийн шугам, childline буюу хүүхдийн тусламжийн утас хэмээн нэрлэдэг. Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд бид энэ...

Дэлгэрэнгүй

Give a comment