ТҮЛЭГДЭЛТИЙН ҮЕИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ

ТҮЛЭГДЭЛТИЙН ҮЕИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ

ЗӨВЛӨГӨӨ, 12 хүртлэх насныханд

Түлэгдэлт нь өндөр температур, химийн бодис, цахилгаан гүйдэл, цацраг туяа, дулааны нөлөөгөөр арьсны давхаргууд болон эд эрхтэн гэмтэхийг хэлнэ.Tүлэгдсэн хүн өөрийн гарын алганы хэмжээнээс том талбайг хамран түлэгдсэн үед заавал эмнэлэгт хандах ёстой.

Юуны өмнө шатаж байгаа хувцасны галыг унтрааж нэн даруй тайлах хэрэгтэй. Ялангуяа, нейлон буюу нийлэг материалаар хийсэн хувцсыг биед наалдахаас урьтаж тайлах нь чухал. Хэрэв биед наалдсан байвал түүнийг хуулж, арчиж, салгахыг оролдох хэрэггүй.

Биед хайлж наалдсан зүйлийг угааж, арчих нь арьсанд шарх шалбархай үүсгэн бохирдуулж түлэгдэлтийн хүндрэлийг улам нэмдэг.

Харин цэвэр буюу ариутгасан даавуу, бинтээр боох хэрэгтэй. Ам, хамрын хөндийд үнс, тортог байвал цэвэрлэнэ. Өвчтөн ухаангүй байвал, хэл унжиж амьсгалын замыг таглахаас сэргийлэх арга хэмжээ авна.

Түлэгдлийн шокоос сэргийлэхийн тулд их хэмжээний шингэн уулгах хэрэгтэй. Өвчтөн ухаантай, хэвлийн дотор эрхтэн гэмтээгүй бол нэг литр тутамд нэг хоолны халбага давс, эсвэл нэг цайны халбага сода хийсэн бүлээн усыг таван литр хүртэл хэмжээгээр уулгана. Түлэгдлийн талбай их биш бол тэр хэсгийг 15 минут хэртэй хүйтэн усаар угааж болно.

Түлэгдлийн эхэн үед тосон боолт хийж болохгүй. Түлэгдсэн мөчийг цэвэр даавуу, бинтээр боож чиг тавина. Мөн түлэгдсэн хэсэгт давс, элсэн чихэр цацах, нохойн халуун цус түрхэх нь түлэгдлийг улам хүндрүүлдэг тул буруу юм. Тиймээс эцэг, эхчүүд, иргэд хүүхдийг түлэгдсэн даруйд нь эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

Түлэгдэлт

1.Арьс улайна, хавагнана, хорсож өвдөнө
2.Цэврүү үүснэ, өвдөлт маш их, халдвар үүснэ
3.Арьс үхэжнэ, зумрана, хар тав үүснэ
4.Арьсны бүх давхарга, зөөлөн эд, булчин, яс түлэгдэнэ

Анхны тусламж

– Түлэгдсэн хэсгийг хүйтэн ус гоожуулан угааж хөргөнө–нэлээд хугацаагаар
– Өвчин намдаах эм уулгана
– Тусламж үзүүлэгч гараа сайн угаана
– Наалдсан эдийг салгах оролдлого бүү хий
– Элдэв тос, гурил, гель, техникийн тос бүү түрх
– Үүссэн цэврүүг бүү оролд
– Түлэгдлийн талбай том бол эмнэлэгт хүргэ
– 2-3–р зэргийн түлэгдэлтэй бол эмнэлэгт хүргэх нь зүйтэй

About Author

Related posts

Give a comment