Олон улсын тусламжийн утас

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАСНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ТҮҮХ

img

Дэлхийн 168 оронд 173 хүүхдийн утас ажиллан, үйлчилгээ үзүүлж байна. Монгол улс энэхүү сүлжээнд 2004 оноос нэгдэн орж, 2006 онд жинхэнэ гишүүний статустай болсон.

Хүүхдийн Тусламжийн утас нь анх Англи улсад 1950, 1960-аад оноос зөвлөгөө өгөхөд болон амиа хорлохыг завдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор утасны  үйлчилгээг сайн дурын байгууллагууд  ашиглаж эхэлжээ. Түүнчлэн утасны тусламжийн үйлчилгээг Америкт Лос Анжелес хотноо амиа хорлохоос урьдчилан сэргийлэх төвд, 1963 онд Австри  улсад  сэтгэцийн эрүүл мэндийн салбарт зөвөлгөө өгөх зорилгоор өргөнөөр ашиглаж эхэлсэн түүхтэй байна.

1996 онд Англи улсад Утасны тусламжийн үйлчилгээний холбоо байгуулагдаж улмаар 1100 олон улсын, үндэсний, бүсийн болон орон нутгийн чанартай үйлчилгээний утаснууд ажиллаж эхэлжээ.

2003 оноос олон улсын болон бүс нутгийн түвшинд хүүхдэд утсаар тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд олноор нэгдэж, Хүүхдийн тусламжийн утасны Олон Улсын Сүлжээ /Child Helpline international- CHI/-u үүсгэн байгуулсан.

Ерөнхий ассамблей CHI

Нидерландад байрладаг ТББ

Бүс нутгийн салбар групп CHI

Салбаруудын үйл ажиллагааг удирддаг

Төв оффис CHI

Амстердам, Нидерланд Жил бүр бүсийн болон олон улсын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулан харилцан мэдээлэл, туршлага солилцон хамтран ажиллаж ирсэн ба 2015 онд дэлхийн бүх оронд хүүхдийн тусламжийн утсыг ажиллуулах зорилготой үйл ажиллагаа явуулж байна.

Олон улсын хүүхдийн тусламжийн утасны сүлжээ

168

УЛС ОРОН НЭГДСЭН

20 САЯ

ТУСЛАМЖ ХҮССЭН ДУУДЛАГА

173

ТУСЛАМЖИЙН УТАС

Зургийн цомог